СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 ханатай гэр шатаж, 50 настай эрэгтэй галд өртөж нас баржээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5 ханатай гэр шатаж, 50 настай эрэгтэй галд өртөж нас баржээ

Дархан-Уул аймаг, Дархан сум. 15 дугаар  багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр /2024.09.25/ 19:48 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчид 2,5 км замыг туулан 19:54 цагт хаягт очиход, иргэн П-ын эзэмшлийн 5 ханатай гэр, эд хогшлын хамт бүрэн шатаж байсныг 11 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн П/50 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн газарт шүлжүүлэн өгчээ.