Өнөөдөр гурван байршилд автозам хааж, шинэчилнэ

Өнөөдөр гурван байршилд автозам хааж, шинэчилнэ

Өнөөдөр дараах авто замуудын хөдөлгөөнийг хааж, шинэчилнэ. 

1.Дандарбаатарын гудамжны авто замын засвар, шинэчлэлт (Офицеруудын ордны тойргоос Цайз захын уулзвар хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн  23.00 цагаас есдүгээр сарын 27-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.  

2.Нарны замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Циркийн уулзвараас Нарны гүүр хүртэл)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 22:00 цагаас есдүгээр сарын 28-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж, асфальтбетон хучилт хийнэ.

3.Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлт (Фүүд ситигээс Бритиш сургуулийн автобусны буудал)-ийн ажлыг есдүгээр сарын 25-ны өдрийн 23:00 цагаас есдүгээр сарын 29-ний өдрийн 06:00 цаг хүртэл нэг урсгалыг хааж, асфальтбетон хучилт хийнэ. Энэ долоо хоногт нийт 11,4 км авто замыг шинэчлэх юм.