Самарт яваад сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Самарт яваад сураггүй алга болсон 54 настай эмэгтэйг эсэн мэнд олж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ

Төв аймаг, Мөнгөнморьт сумын Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газар тус сумын харьяат иргэн 54 настай эмэгтэй Н нь 4 хүний хамт самар түүж яваад энэ сарын 22-ны өдрийн  18:00 цагийн орчим сураггүй болсон тухай дуудлагыг энэ сарын 23-ны өдөр /2024.09.23/ 09:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Тус аймгийн Мөнгөнморьт сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийн хүмүүс, орон нутгийн иргэд иргэн Н -ийг эрэн хайх ажиллагааг Жаргалант багийн “Дагналтай” гэдэг газраас “Чигчрээний даваа” гэдэг газар хүртэл 8 км замыг мориор болон явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул хүч нэмэгдүүлсэн дуудлагаар Төв аймгийн Эрдэнэ сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн  алба хаагчид “Дагналтай” гэдэг газрын чиглэлд 06:00 цагт хөдөлгөөн үйлдсэн. Ингээд өчигдөр /2024.09.24/ өдрийн 11:50 цагт алга болсон иргэн Н-ийг 11:25 цагт ар гэрийхэн “Дагналдай” гэдэг газраас эсэн мэнд олж эрлийн ажиллагааг зогсоожээ.