Маргаашаас эхлэн Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх замыг хааж, засварлана

Маргаашаас эхлэн Энхтайвны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх замыг хааж, засварлана

Нийслэл хот даяар зам засварын ажлыг хийж гүйцэтгэж байна. Тухайлбал Хан-Уул дүүрэг, Энхтайваны гүүрнээс Тэмээтэй хөшөө хүртэлх авто замыг есдүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас  есдүгээр сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, зам засварын ажлыг хийж шинэчлэнэ.  Иймд иргэд, жолооч та бүхэн  бусад замыг сонгон зам тээврийн хөдөлгөөнд оролцоно уу.