Жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, хахууль өгсөн гэх иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, хахууль өгсөн гэх иргэний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Иргэн Г.Х нь дугаарын хязгаарлалттай өдөр, жолоодох эрхийн үнэмлэхгүй замын хөдөлгөөнд оролцож, улмаар өөртөө давуу байдал бий болгох гэсэн ашиг сонирхлын үүднээс албан тушаалтанд хахууль өгсөн байжээ.

Уг  хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Дашрамд дурдахад прокурорын байгууллага 2024 оны есдүгээр сарын 16-20-ний өдрийг хүртэл ийм төрлийн  эрүүгийн 235 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.