"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэхийг шаардлаа

"Цалинтай ээж"-ийн 50 мянган төгрөгийг нэмэхийг шаардлаа

Одонтой ээж болон цалинтай ээжүүдэд олгох мөнгийг нэмэхийг шаардаж ээж, аавуудын төлөөлөл өнөөдөр /2024.09.24/ мэдээлэл хийлээ. 

Иргэн Г.Хажидмаа,  “Одонтой, цалинтай ээжүүдийн мөнгийг нэмэх талаар хоёр жилийн турш Монгол улсын засгийн газарт шаардлага хүргүүлээд явж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүд тэр дундаа бага насны олон хүүхэдтэй, хөхүүл ээжүүддээ анхаарал хандуулж ажиллаасай” гэсэн юм.

Харин аавуудын төлөөлөл Б.Баттулга, “Одонтой, цалинтай ээжүүдийн мөнгө бол халамж биш. Инфляцын түвшин өсөж, ахуйн хэрэглээний бүх зүйлийн үнэ нэмэгдэж байгаа энэ үед нэр төдий л зүйл. Монголын зах зээлд хүн амын бүтцийг харвал ажиллах хүчин хүрэлцээгүй байгаа. Хүн ам өссөнөөр эдийн засаг тэлнэ. Ирээдүйд эрүүл чийрэг ажиллах хүчийг бэлдэхийн тулд ээжүүдэд өгч буй цалингийн хэмжээг цалин гэдэг утгаар нь нэмэгдүүлэх нь зүйтэй. Ээжүүдээс харамлаад байгаа мөнгөө нэмчихвэл хүн ам өсөхөд тодорхой хувь нэмэр оруулж, цаашлаад ажиллах хүчний хомсдолд орохгүй” гэлээ.

ШУУД ҮЗЭХ: