120 мянгатын уулзвараас Хан-Уулын “И-март” хүртэлх хойд хэсгийн замыг өнөөдрөөс хааж, шинэчилнэ

120 мянгатын уулзвараас Хан-Уулын “И-март” хүртэлх хойд хэсгийн замыг өнөөдрөөс хааж, шинэчилнэ

Хан-Уул дүүрэг, 120 мянгатын уулзвараас “И-март” дэлгүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж, шинэчилнэ.

Тодруулбал,

  • Хойд хэсгийн замыг есдүгээр сарын 24-ны өдрийн 23:00 цагаас 27-ны өдрийн 06:00 цагийн хооронд
  • Урд хэсгийн замыг есдүгээр сарын 27-ны өдрийн 23:00 цагаас 29-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. 

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.