Олимпын аварга У.Сүрэнжавт УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө

Олимпын аварга У.Сүрэнжавт УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр өрөө байрны түлхүүр гардуулан өглөө

"Парис 2024" паралимпын наадмаас ОУХМ У.Сүрэнжав алтан медаль хүртсэн. Улмаар Ерөнхийлөгчөөс Хөдөлмөрийн баатар хэмээх цол тэмдгийг гардан авсан юм. 

Түүнчлэн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОУХМ, олимпын мөнгөн медальт Б.Баасанхүү, Ц.Баттулга нарыг гавьяат тамирчнаар, дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан, Д.Махашира нарыг МУГТ цолоор шагнасан. Тэгвэл У.Сүрэнжавыг олимпын алтан медалиа гардан авсны дараахан УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр өрөө байр амалж байв. Улмаар өчигдөр /2024.09.24/ Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар У. Сүрэнжавт УИХ-ын гишүүн Г.Очирбат хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулан өгчээ.