Өнгөрсөн долоо хоногт 1193 хурд хэтрүүлсэн зөрчил бүртгэгджээ

Өнгөрсөн долоо хоногт 1193 хурд хэтрүүлсэн зөрчил бүртгэгджээ

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс өнгөрсөн долоо хоногийн ажлын өдрүүдэд бүртгэгдсэн зам тээврийн зөрчлийн тоон мэдээг танилцууллаа.

Тодруулбал хурд хэтрүүлсэн 1193, үзлэг, оношилгоонд ороогүй болон тэнцээгүй 170, гэрлэн дохио зөрчсөн 26, ачилтын торгууль 1657, "E-Police" аппликейшнаар ирүүлсэн зөрчил 3082,  автобусны буюу 1-р эгнээгээр зорчсон 43.444, түр болон удаан зогсох хориотой газар зогссон 2928 зөрчил тус тус бүртгэгдсэн байна. Иймд замын хөдөлгөөний удирдлагын газраас иргэдийг замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг сануулж байна.