"Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх манлай уяач Т.Галбадрахыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

"Хүүхдийг ухаан алдтал цохисон" гэх манлай уяач Т.Галбадрахыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ

Монгол Улсын манлай уяач Т.Галбадрах нь хүүхдийг ухаан алдтал нь цохин унагаад яваад өгсөн гэх дүрс бичлэг цахим орчинд нийтлсэн. Тус бичлэгт "утсаар ярьж яваа нэгэн эрэгтэй цахилгаан дугуй бололтой зүйлийг унаж яваа нэгэн иргэнтэй авто замын хэсэгт таарч, улмаар юм ярьж байгаа бололтой үйлдэл гаргаад удалгүй цохих ба тэр даруйд цохиулсан иргэн нь газарт унах нь харагдах" ажээ.

Тэгвэл бусдын биед халдсан Монгол Улсын манлай уяач Т.Галбадрахыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. ТодруулбалЦЕГ-аас тодруулахад "Сүхбаатар дүүргийн 1-р хороо Тээврийн цагдаагийн албаны баруун талд 2024.09.20-ны өдөр М нь унадаг дугуйтай явж байхдаа үл таних хүнд цохиулсан гэх гомдол мэдээллийг тус өдөр хүлээн авч шалгалтын ажиллагааг хийж байна. Одоогоор тус асуудалд холбогдох тайлбарыг аваагүй, мөрдөн шалгалт дууссаны дараагаар тодорхой мэдээлэл өгөх болно" гэлээ.