Соёл амралтын хүрээлэн, “Гранд плаза”, “Дөлгөөн нуур"-ын автозамуудыг шинэчилж, замын хөдөлгөөнийг нээлээ

Соёл амралтын хүрээлэн, “Гранд плаза”, “Дөлгөөн нуур"-ын автозамуудыг шинэчилж, замын хөдөлгөөнийг нээлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийт таван байршилд зам засвар, шинэчлэлийн ажлыг хийж, өнөөдөр буюу есдүгээр сарын 23-ны өдөр замын хөдөлгөөн  нээгдлээ. 

Тодруулбал, Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх авто зам, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас циркийн уулзвар, “фүүд сити” төвөөс яармагийн гүүр хүртэлх замын урд  хэсэг, төмөр замын дээд сургуулийн уулзвараас “гранд плаза”, “дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “өлзий төв” хүртэлх авто замуудыг шинэчлэх ажлыг тус тус хийж, замын  хөдөлгөөнийг өнөөдөр  нээлээ. Мөн дараах байршлуудад, зам засварын ажлыг үргэлжлүүлж байна.

Тодруулбал, Их тэнгэрийн уулзвар буюу Маршалын гүүрнээс "И-март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг өчигдөр 23:00 цагт хааж, шинэчилж  тус замыг есдүгээр сарын 26-нд нээнэ. Баянзүрх дүүрэг, 13, 37, 42 дугаар хороо, Нарны зам, Өгөөмөр захаас Чулуун овооны тойрог хүртэлх авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлийг хийж есдүгээр сарын 24-ний 06:00 цагт нээх бол өнөөдөр орой 23:00 цагаас Нийслэл хүрээ буюу "И-март"-ын уулзвараас Тэмээтэй хөшөөний уулзвар хүртэлх авто замын хойд хэсгийг 4 хоног хааж, шинэчилнэ.