Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр "Багануур" ХК-ийн захирал Д.Түвшинжаргалыг томилжээ

Волейболын холбооны Ерөнхийлөгчөөр "Багануур" ХК-ийн захирал Д.Түвшинжаргалыг томилжээ

Өчигдөр /2024.09.23/ Монголын Волейболын Холбооны 2024 оны ээлжит чуулган болж өндөрлөлөө.

Чуулганаар Монголын Волейболын Холбооны шинэ удирдлага буюу 10 дахь Ерөнхийлөгчийг сонгосон бөгөөд "Багануур" ХК-ий захирал, Хэнтий аймгийн волейболын холбооны тэргүүн Дашдаваагийн Түвшинжаргалыг сонголоо. Мөн волейболын холбооны хөгжлийг ахиулах, хамтарсан удирдлага хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх, аймаг дүүргийн салбар холбоодыг чадавхжуулах чиглэлээр холбоодын дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулан баталсан байна.