Гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болсон иргэнийг Онон голд осолдсон байж болзошгүй хэмээн эрэн хайж байна

Гэрээсээ машинтайгаа гараад сураггүй алга болсон иргэнийг Онон голд осолдсон байж болзошгүй хэмээн эрэн хайж байна

Хэнтий аймаг, Баян-Адарга суманд "Уртын-Улиас" гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Иргэн М нь 09.08-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, "Онон" голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг 09.19-ний өдрийн 21:00 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байдаг. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М/55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг 09.22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн ”Уртын-Улиас” гэдэг газраас баруун зүгт 40 км-т “Адаргын-Овоо” гэдэг газар хүртэл “Онон” голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоон өнөөдөр өглөө 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.