Чулуут голд завь нь хөмөрч живсэн иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Чулуут голд завь нь хөмөрч живсэн иргэний цогцсыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ

Архангай аймгийн Цэцэрлэг суманд тус сумын харьяат, иргэн М нь “Чулуут” голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг энэ сарын 21-ний өдөр 21:50 цагт Онцгой байдлын газарт ирүүлсэн байна. 

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн 51 настай эрэгтэй М-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, өчигдөр /2024.09.22/-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгчээ.