ШУУРХАЙ: Олон тооны хулгайн гар утсыг ОХУ руу нэвтрүүлэхийг завдсан монгол иргэнийг саатуулжээ

ШУУРХАЙ: Олон тооны хулгайн гар утсыг ОХУ руу нэвтрүүлэхийг завдсан монгол иргэнийг саатуулжээ

Энэ оны есдүгээр сарын 6-7-нд шилжих шөнө Улаанбаатар-Улаан-Үд чиглэлд явж байсан монгол иргэн олон тооны хулгайн гар утсыг хилээр нэвтрүүлэх гэж байгаад саатуулагджээ. 

Тодруулбал, Улаанбаатараас Улаан-Үд чиглэлд явж байсан “Альфард” маркийн автомашиныг Алтанбулаг шалган нэвтрүүлэх боомтод зогсоон шалгахад Монгол Улсын иргэнээс iPhone 14, 15 Pro Max, 1 ширхэг Samsung S ultra зэрэг 10 ширхэг гар утсыг илэрсэн байна.

Улмаар уг гар утаснуудыг хулгайлсан болохыг тогтоож, монгол иргэнийг саатуулжээ. Одоогийн байдлаар эд мөрийн баримтыг хураан авч, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа аж. Мөн “Альфард” маркийн автомашины жолооч хилээр гарсны дараа Улаан-Үдэд утсаа зарах гэж машинтайгаа явж байсан ба найман хүнд 1-2 ширхэг гар утас тараасан нь тогтоогдсон байна.