Скүүтер унасан хүүхэд хүн мөргөж, гэмтээсэн тохиолдол өнөөдөр гарчээ

Скүүтер унасан хүүхэд хүн мөргөж, гэмтээсэн тохиолдол өнөөдөр гарчээ

Өнөөдөр автомашингүй өдрийг манай улс 12 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. “Автомашингүй өдөр-2024” арга хэмжээ хотын төв замуудаар 18:00 цаг хүртэл үргэлжиллээ. 

Энэхүү өдөрлөгийн үеэр хүүхдүүд дугуйнаас унаж гэмтсэн тохиолдлууд цөөнгүй гардаг байна. Тухайлбал өнөөдөр /2024.09.21/ скүүтертэй иргэн алхаж явсан иргэнийг мөргөж, гэмтээсэн тохиолдол гарчээ. Скүүтерт мөргүүлсэн гэх иргэний биеийн байдал ямар байгаа нь одоогоор тодоохойгүй байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Сонирхуулахад, автомашингүй өдрөөр суррон, мопед, скүүтер зэргийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Тэврийн цагдаагийн албанаас мэдээлж байсан билээ.