Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга "Гавьяат тамирчин" цолны мялаалга наадмаа ирэх сарын 5-нд хийхээр болжээ

Паралимпын мөнгөн медальт Ц.Баттулга "Гавьяат тамирчин" цолны мялаалга наадмаа ирэх сарын 5-нд хийхээр болжээ

"Парис-2024" паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд ОУХМ Ц.Баттулга мөнгөн медаль хүртсэн.

Улмаар түүний энэхүү амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртээсэн юм. Тэрбээр Булган аймгийн уугуул иргэн бөгөөд шүдний эмч мэргжилтэй. Тэгвэл Ц.Баттулга Гавьяат цолны мялаалга наадмаа ирэх сарын 5-ны өдөр Булган аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.