“Big Show”-г цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд хойшлуулжээ

“Big Show”-г цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаанд хойшлуулжээ

"Big show" буюу "Татар", "Мөнхийн Рэп", "Флаш", "Noname", "4 Зүг" хамтлагийн хамтарсан тоглолт есдүгээр сарын 20-ны /2024.09.20/ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан ч хойшлогджээ.

Тодруулбал, Есдүгээр сарын 20-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох байсан "Big show"-г цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан зохион байгуулагчдын зүгээс тодорхойгүй хугацаанд хойшлуулсан гэдгийг мэдэгдлээ. Мөн үзэгчдийн билетийн мөнгийг бүгдийг нь буцаан олгоно гэв.