БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийг хүүхдүүдтэй нь уулзуулах арга хэмжээг "Эйр Бусан" зохион байгуулна гэж мэдэгдлээ

БНСУ-д ажиллаж буй монгол иргэдийг хүүхдүүдтэй нь уулзуулах арга хэмжээг "Эйр Бусан" зохион байгуулна гэж мэдэгдлээ

БНСУ-ын "Эйр Бусан" агаарын тээврийн компани есдүгээр сарын 21-24-ний хооронд Солонгост ажиллаж амьдарч буй монгол ажилчдын хүүхдүүдийг гэр бүлтэй нь уулзуулж, Бусан хотын аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Солонгост урих "Уулзалтын ерөөл" арга хэмжээг зохион байгуулж буй талаар "Yonhab news" мэдээллээ.

2015 оноос хойш зохион байгуулагдаж буй гадаад ажилчдын гэр бүлийг Солонгост урьдаг “Уулзалтын ерөөл” энэ жил зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн арга хэмжээнд Монгол ажилчдын хүүхдүүдийг урих гэж байгаа аж. 

“Эйр Бусан” компанийн албаны хүн хэлэхдээ, “Энэхүү уулзалтаар дамжуулан Монгол ажилчдыг хүсэн хүлээж буй үр хүүхэдтэй нь уулзуулах болно. Энэ нь мартагдашгүй, нандин бэлэг болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.