Зургаан жилийн дараа зохион байгуулагдах "Victoria secret" загварын шоунд "Blackpink" хамтлагийн Lisa дуулна

Зургаан жилийн дараа зохион байгуулагдах "Victoria secret" загварын шоунд "Blackpink" хамтлагийн Lisa дуулна

Дэлхийн хамгийн алдартай эмэгтэйчүүдийн дотуур хувцасны загварын шоу болох "Victoria secret" зургаан жил завсарласны эцэст энэ жил зохион байгуулагдах гэж байна. 

"Victoria secret" шоу нь загвар өмсөгчдөд бэлгийн дарамт учруулсан, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхалд уриалсан гэх шүүмжлэлд өртөн 2018 оноос хойш зохион байгуулагдаагүй юм.  Харин зургаан жилийн дараа буюу энэ жил зохион байгуулагдсах болсон талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ. Тус шоунд дуулах уран бүтээлчид мөн нэлээд сонирхолт татдаг. Тэгвэл энэ жилийн "Victoria secret" загварын шоунд БНСУ-ын BLACKPINK хамтлагийн дуучин Lisa, мөн дуучин Tyla, Cher нар дуулахыг мэдэгдлээ.