"Таван шар"-ын нүхэн гарцыг БНХАУ-ын санхүүжилтээр барьсан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ

"Таван шар"-ын нүхэн гарцыг БНХАУ-ын санхүүжилтээр барьсан гэж тус улсын хэвлэлд мэдээлжээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулахаар болоод буй.

Энэхүү бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж байгаа нүхэн гарцын үндсэн бүтээцийн ажлыг дуусгаж, есдүгээр сарын 14-ний өдөр ашиглалтад оруулсан. Тэгвэл уг нүхэн гарцыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар байгуулсан талаар тус улсын "Modern China" хэвлэлд мэдээлжээ. 

Сонирхуулахад, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудад 2023 онд 187 тэрбум төгрөгийг төсөвлөсөн юм. Уг төсвийг суулгахад Таван шарын төмөр замын гарам орчимд хийх нүхэн гарцын ажил багтсан хэмээн тодотгож байв.