Говь, зүүн аймгуудын нутгаар 18-24 градусаар хүйтэрчээ

Говь, зүүн аймгуудын нутгаар 18-24 градусаар хүйтэрчээ

Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хөвсгөл аймгийн зарим газар, Улаанбаатар хотод өнгөрсөн хоногт бороо, нойтон цас орлоо.

Өнөө өглөөний цаг уурын өртөө, харуулын мэдээгээр Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар 0-6 см зузаан цас тогтжээ. Үүнээс хамгийн их нь Хөвсгөлийн Арбулагт 6 см, Архангайн Өлзийт, Тариат, Булганы Баян-Агтад 4 см, Хөвсгөлийн Цагаан-Уул, Өвөрхангайн Бүрд, Булганы Могодод 3 см, Архангайн Жаргалант, Төвшрүүлэх, Хангай, Булганы Хишиг-Өндөр, Эрдэнэтэд 2 см, бусад хэсгээр 0-1 см зузаан цас тогтсон байна. 

Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 0-23 мм бороо, нойтон цас, цас оров. Үүнээс хоногийн нийлбэрээр хамгийн их нь Өмнөговийн Даланзадгад 23 мм, Дорноговийн Замын-Үүдэд 16 мм, Өмнөговийн Булганд 15 мм, Дорноговийн Хөвсгөл, Өмнөговийн Ноён, Дундговийн Лууст 12 мм, Дорноговийн Улаанбадрах, Өмнөговийн Хүрмэн, Дундговийн Сайнцагаанд 10.8-11 мм, бусад нутгаар 0-10 мм бороо, нойтон цас, цас оржээ. 

Өчигдөр өдөр говь болон зүүн аймгуудын нутгаар 18-24 градусаар хүйтэрч, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, говийн бүс нутгийн хойд хэсгээр -1 хэмийн хүйтнээс +5 градус дулаан, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +5...+10 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +15…+21 градус, бусад нутгаар +10…+15 градус дулаан байв.