Ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт бүх нийтээр амарна

Ирэх аравдугаар сарын 11-ний баасан гарагт бүх нийтээр амарна

Ирэх аравдугаар сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна. Тодруулбал, эл өдөр орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдах юм. Сонгуулийн тухай хуулийн 16.2 дахь хэсэгт Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь тухайн сонгуулийн жилийн зургадугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын сүүлийн хагасын аль нэг ажлын өдөр байна. 16.5.Ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээр амарна гэж хуульчилсан байдаг юм. Энэ дагуу ирэх сарын 11-ний баасан гарагт бүх нийтээр амрах юм.