"Татар", "Мөнхийн Рэп", "Флаш", "Noname", "4 Зүг" хамтлаг нэгэн тайзнаа тоглоно

"Татар", "Мөнхийн Рэп", "Флаш", "Noname", "4 Зүг" хамтлаг нэгэн тайзнаа тоглоно

Задгай талбайн хамгийн сүүлийн шоу тоглолт болох "Big show" есдүгээр сарын 20-ны /2024.09.20/ өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох аж.

Тус тоглолтод "Татар", "Мөнхийн Рэп", "Флаш", "Noname", "4 Зүг" хамтлагууд нэгэн тайзнаа үзэгч сонсогчдодоо уран бүтээлээ хүргэхээр бэлдээд байна. Тоглолтын баг хамт олны зүгээс таван хамтлагийн тоглолтыг нэг дор үзүүлэхээрээ онцлог гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Тодруулбал,  хамтлагууд холилдож дуулахгүй, нэг хамтлаг бүх уран бүтээлээ үзэгчдэд хүргэсний дараагаар дараагийн хамтлаг тоглох зарчмаар зохион байгуулах аж.  "Big show"-ий салхийг "Флаш" хамтлаг “Хайрлах хүсэл” тоглолтоороо эхлэх юм байна. Мөн тоглолтын зохион байгуулах баг хамт олноос Төв цэнгэлдэх хүрээлэнг 16:00 цагт нээж, шөнийн 23:30 хүртэл тоглолт үргэлжлэнэ гэдгийг тодотголоо.