Эзэмших эрхтэй газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаа болно

Эзэмших эрхтэй газар, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дуудлага худалдаа болно

Хөгжлийн банкны зээлийн өр төлбөр барагдуулах ажиллагааны хүрээнд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт энэ сарын 27-ны өдөр зарим эзэмших эрхтэй газар, уурхайн амралтын кемп, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулна.

Тухайлбал, Төв аймгийн Заамар сум, Улааншивэртийн аманд байрлах алт олборлох зориулалттай 776.8 га эзэмших эрхтэй газар, тус хаягт байршилтай 861 гектар талбай бүхий эзэмшлийн MV-4910A дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт шинжээчийн тогтоосон зах зээлийн үнэлгээний 50 хувь буюу 7,030,200,000 төгрөгөөр дуудлага худалдааны дуудах үнийг тогтоож, нээлттэй хэлбэрээр үнэ хаялцуулан худалдан борлуулах  аж. Энэхүү албадан дуудлага худалдаа  есдүгээр сарын 27-ны өдрийн 10:00 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 200 тоот өрөөнд болно.