Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Аравдугаар сард олон жилийн дунджаас хүйтэн байна

Цаг уурын байгууллагаас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна.

Аравдугаар сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, зүүн өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй. Харин 11 дүгээр сард агаарын температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим, 12 дугаар сард агаарын температур, хур тунадас нийт нутгаар олон жилийн орчим байх төлөв гарчээ. 

Аравдугаар сарын агаарын температур Увс, Завханы ихэнх, Архангайн баруун хойд хэсгээр болон Хөвсгөлийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

11 дүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

12 дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. 




Өнөөдөр үхэр өдөр

54 минутын өмнө