Олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг эх оронд нь авчирлаа

Олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн хэргээр шалгагдаж байхдаа оргон зайлсан этгээдийг эх оронд нь авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 08 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Дээрх этгээд нь 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг нь дээрэмдсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа юм.

Цагдаагийн ерөнхий газраас Интерполын шугамаар болон дотоодод эрэн сурвалжлагдаж буй этгээдүүдийг олж илрүүлэх чиглэлээр БНСУ болон бусад улстай хамтын ажиллаагаагаа эрчимжүүлсний үр дүнд БНСУ-ын Интерполын Үндэсний төв товчооны Оргодол эрэн сурвалжлах баг болон Кёнги Намбу дахь цагдаагийн газраас уг этгээдийг 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр саатуулан баривчилсан бол 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсад албадан авчрах ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын Интерполын Үндэсний төв товчоо, Эрүүгийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.




Өнөөдөр нохой өдөр

4 цагийн өмнө