ШУУД: Өнгөрсөн жил үерийн далан сэтэрсний улмаас хохироод буй ААН, иргэний хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй байна

ШУУД: Өнгөрсөн жил үерийн далан сэтэрсний улмаас хохироод буй ААН, иргэний хохирлыг одоог хүртэл барагдуулаагүй байна

Өнгөрсөн жилийн үер, үерийн далан сэтэлсний улмаас Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооллын Үйлдвэрчний 60, 61 дүгээр байрны B1 давхар бүхэлдээ үерт автсан. Улмаар уг гамшгийн улмаас эд хөрөнгөөрөө хохирсон иргэд одоог хүртэл хохирлоо барагдуулж чадаагүй тул өнөөдөр /2024.06.11/ Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийж байна. Иймд бид эл үйл явдлыг шууд дамжуулан хүргэлээ. 

ШУУД ҮЗЭХ: 

Хохирсон иргэд “Үерийн далан сэтрэх үед тухайн бүсэд байсан 30 гаруй ААН, хувь хүмүүсийн ажиллуулж буй газар бараа, эд хөрөнгө усанд живсэн. Улмаар юуг нь ч дахин ашиглах боломжгүй болсон. Тиймээс хохирол барагдуулах шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж дүүрэгт өгсөн боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй. Хэн ч бидний хохирлыг барагдуулаагүй. Энэ талаар лавлаж дүүрэг дээр очихоор нийслэл рүү явуулсан гэдэг. Нийслэл дээр нь очихоор Онцгой байдлын газарт явуулсан гэдэг. Энэ мэтчилэн хэн, хэзээ бидний хохирлыг барагдуулах нь тодорхойгүй жилийн хугацаа өнгөрч байна.

Уг нь Д.Сумьяабазар хотын дарга байхдаа хохирлыг нийслэлээс барагдуулна гэж байсан ч Х.Нямбаатар хотын дарга болж солигдох үе энэ бүхэн хохирол барагдуулах асуудал Д.Сумьяабазартай хамт байхгүй болсон. Иймд бид Онцгой байдлыг газар болон Ерөнхий сайдад эл асуудлыг шийдвэрлэж өгөх хүсэлт гаргаж байгаа” гэлээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

7 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

8 цагийн өмнө