Ц.Мөнх-Оргил: Эрүүдэн шүүлтийн талаар монгол иргэд Олон улсын эрүү шүүлтийн эсрэг байгууллагад гомдол гаргах боломжтой болно

Ц.Мөнх-Оргил: Эрүүдэн шүүлтийн талаар монгол иргэд Олон улсын эрүү шүүлтийн эсрэг байгууллагад гомдол гаргах боломжтой болно

Хууль зүйн байнын хороо хуралдаж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, "Монгол Улсын нэгдэн орсон олон талт гэрээний хэрэгжилтэд авах УИХ-ын зарим арга хэмжээг дэмжиж байна. Хүлээсэн хариуцлагынхаа хүрээнд холбогдох байгууллагууд гэрээний хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах шаардлагатай. Сая танилцуулгаас харахад 30 гаруй гэрээний тайлан боловсруулж гаргаж байх тухай яригдаж байна. Үүн дээрээс гурван зүйлийг тодорхой асууя. Нэгдүгээрт, эрүүдэн шүүх болон хууль бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид монгол улс нэгдэн орсон. Үүнтэй холбоотойгоор эрүү шүүлт тулгах сэдэл эсвэл шалтгаан, гутаан доромжлох шахалт үзүүлэх шалтгаан зэргийг гуравдагч этгээд хамааралтай байх талаар заасан байдаг. Эрүүдэн шүүх болон хүчээр мэдүүлэг авахтай холбоотой асуудлаар ямар өөрчлөлтүүд хуулинд оруулахаар төлөвлөж байна. Мөн тусгай субьектын үйлдсэн гэмт хэргийг цаашдаа яаж мөрдөн шалгах юм бэ?

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, “Монгол Улс нэгдэж орсон 255 гэрээ конвенц байдаг. Түүнээс сонгож авсан 30 конвенцын хэрэгжилтийг яаж хангаж байгаа талаар олон улсын байгууллагад тогтмол тайлагнадаг. Эрүү шүүлттэй холбоотой нэг чухал зүйл байгаа нь эрүү шүүлтийн эсрэг хороонд Монгол Улсын иргэд гомдол гаргах, гаргасан гомдлыг нь олон улсын хороо хэлэлцээд шийдвэр гаргах боломжтой болно. Мөн эрүүдэн шүүнэ гэхээр л яргалал гэж ойлгодог нь буруу. Тухайлбал мөрдөн байцаагч хэрэгтнийг өрөөнийхөө үүдэнд удаан хүлээлгэх нь хүртэл эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болдог. Хэргийн материалыг олон нийтийн сүлжээгээр задалж тавих нь мөн л эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр. Энэ болгоныг шийдэхийн тулд эрүү шүүлтийн эсрэг хорооны бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй" гэв.

ҮЗЭХ: