Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн шинэ даргаа бүх талаар хүрээлж, хайрлаж, хамгаалж, нэг баг болж, дараагийн ялалтын төлөө хамт зүтгэх нь чухал /ВИДЕО/

Л.Оюун-Эрдэнэ: Дараагийн шинэ даргаа бүх талаар хүрээлж, хайрлаж, хамгаалж, нэг баг болж, дараагийн ялалтын төлөө хамт зүтгэх нь чухал /ВИДЕО/

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурал үргэлжилж байна.  Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ үг хэллээ.

ВИДЕО: 

Тэрбээр "Тайлант хугацаандаа бид зураг төсөвтэй, ТЭЗҮ-тэй томоохон мега төслүүдийг хий хоолойноос бусдыг бүрэн шийдвэрлэж чадсан. Шинэ төслүүдийн зураг төсөлд ирэх дөрвөн жилд бид илүү анхаарах шаардлагатай талаар Ерөнхий сайд Г.Занданшатартай дэлгэрэнгүй санал солилцсон. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 126 гишүүнтэй парламентийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн намын гишүүддээ талархал илэрхийлье. Шинэчлэлтэй холбоотой намын жагсаалтын асуудал хөндөгдсөн. Намын даргын хувьд би жагсаалтыг толгойлж болох байсан ч тогтолцоог ойлгуулахын тулд хот төлөвлөлтийн инженер Г.Лувсанжамц тэргүүтэй олон эксперт, нийгмийн төлөөллийг нэр дэвшүүлсэн.  Энэ мэт олон чадварлаг залуус МАН-ын ирээдүйн шинэчлэлийг хийж, мэргэжлийн түвшинд гаргана гэдэгт итгэлтэй байна. Дараа дараагийн сонгуулийн нэр дэвшилтэд бид илүү мэргэжлийн, нийгмийн, ард түмний байх шинэчлэлийн бодлогоосоо ухрахгүй байхыг хүсэж байна. Намын дарга байна гэдэг их хэцүү ажил юм байна. Тиймээс дараагийн шинэ даргаа бүх талаар хүрээлж, хайрлаж, хамгаалж, нэг баг болж, дараагийн ялалтын төлөө, бусдынхаа төлөө түүчээ шувуу шиг манлайлан ажиллахын төлөө ажиллахад нь хамт байх нь чухал. Үе үеийн намын дарга нартаа энэ хүндэт индэрээс талархал илэрхийье" гэлээ.