Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал “Эв нэгдэл-шийдэл-хөгжил ” уриан дор “Буянт-Ухаа” спорт цогцолборт болж байна.
ВИДЕО:
Энэ үеэр УИХ-ын дарга асан, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан "МАН-ын даргад нэр дэвшихээ зарласнаас хойш улс төрийн зорилготой, зохион байгуулалттай, хэрээс хэтэрсэн гүтгэлэг, хэлмэгдүүлэлтийн үйл ажиллагаа эрчимжиж, үнэн худлын зааг бүдгэрэн, нийгэмд үл ойлголцол бий болсон. Энэ тархи угаалт хувь хүний нэр хүндийн асуудал биш, Монгол Улсын гадаад нэр хүнд, МАН-ын эв нэгдэл, улмаар төр нийгмийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх ноцтой нөхцөл болж хувирсан юм. Ийм нөхцөлд миний бие албан тушаал эрх мэдэлтэй зууралдах бус харин төрийн үнэт зүйл, шударга ёс, хууль дээдлэх зарчмыг барьж, парламентын ардчиллаа хамгаалах улс орны үйл хэргийг гацаанаас гаргах нь хамгийн чухал алхам гэж үзэж, УИХ-ын даргын ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Миний бие намынхаа эв нэгдлийг сахиж, нэр төрөө сэргээлгэх зорилгоор намын даргын сонгуулиас нэрээ татаж байгаагаа хоёр хоногийн өмнө зарласан" гэдгийг тодотголоо.