МАН-ын 31 дүгээр Их хурал өнөөдөр /2025.11.15/ 2255 төлөөлөгчтэйгөөр эхэллээ. Энэ удаагийн МАН-ын Их хурлаар тус намын дарга, Хяналтын хорооны гишүүд, Бага хурлын төлөөлөгчдийг өөрчлөн, батлах юм. Тэгвэл өнөөдөр болж буй МАН-ын Их хурлын нээлтэд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга асан Д.Амарбаясгалан болон тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцлоо. Харин энэ үеэр Л.Оюун-Эрдэнийг МАН дарга асан, Д.Амарбаясгаланг УИХ-ын дарга асан гэж танилцууллаа.



