ВИДЕО: Л.Оюун-Эрдэнийн оролцсон "С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь" зэрэг асуудлыг хөндөх нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бухимджээ

ВИДЕО: Л.Оюун-Эрдэнийн оролцсон "С.Зоригийн хэрэг, Эрдэнэтийн 49 хувь" зэрэг асуудлыг хөндөх нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бухимджээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцсан "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн шторк өчигдөр /2024.03.27/ цацагдаж, олон хүний анхааралд ороод байгаа юм. Харин энэхүү нэвтрүүлэг бүрэн эхээрээ өнөөдөр /2024.03.28/-өөс эхлэн TV5, Малчин зэрэг телевизээр 22:00 цагаас эхлэн гарч эхлэх ажээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн оролцсон "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлгийн шторкоос харвал тус нэвтрүүлэгт "С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан хэрэг, Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудал, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн тухай, Шүүх байгууллага" зэрэг олон асуудал хөндөгдөх магадгүй байгаа юм. Мөн тус нэвтрүүлэгтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би худлаа юм ярихгүй" хэмээн тодотгож байгаа. 

Тэгвэл "Улаанбаатараас ярьж байна" нэвтрүүлэгт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэлээдгүй бухимдаж, цухалдаж байж ч магадгүй байна. Учир нь тэрбээр өөрийн facebook хуудастаа, "Өөртөө дурласан эргүү дагз.. Бэлдсэн ярилцлага нь. 14 телевиз, 15 удаа" гэсэн мэдээллийг оруулжээ. Товчхондоо, тэрбээр "Өөртөө дурласан эргүү дагз" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хэлж, тус нэвтрүүлэгт нэлээдгүй цухалдаж байж магадгүй байгаа юм. 

Сонирхуулахад,  өнгөрөгч хоёрдугаар сарын 28 /2024.02.28/-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит хурлаар Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-аас гаргасан, “С.Зориг агсны бусдын гарт амиа алдсан өдрийн маргааш буюу 1999 оны аравдугаар сарын 03-ны өдөр хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг нууцаас гаргаж өгөөч” гэсэн хүсэлтийг хэлэлцээд 1998 оны аравдугаар сар 03 /1998.10.03/-ны өдрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргасан байна.




Өнөөдөр тахиа өдөр

5 цагийн өмнө