Олон улсын морьт харвааны тэмцээнд манай улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна

Олон улсын морьт харвааны тэмцээнд манай улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна

БНХАУ-д зохион байгуулагдсан Олон улсын морьт харвааны тэмцээнд манай улсын баг тамирчид гурван алт, нэг хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд эх орноо төлөөлөн манай улсын найман тамирчин оролцсон. Тухайлбал, Б. Аягаа, Г. Түмэнбуяндэлгэр, А. Мандуул, М. Ганхуяг, П. Дашчарав, Б. Тэмүүжин, Т. Наранбаяр, Э. Баасансүрэн нар оролцсон юм.