Г.Дамдинням: НИК, Сод Монголынхон утгаа алдлаа, болж байгаа компаниудаа дэмжээд, бусдыг нь болиулж болно шүү

Г.Дамдинням: НИК, Сод Монголынхон утгаа алдлаа, болж байгаа компаниудаа дэмжээд, бусдыг нь болиулж болно шүү

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням өчигдөр /2025.12.08/ нефть импортлогч нартай уулзах үеэрээ Петровис/хуучнаар НИК/, Сод Монгол компаниудад сануулга өгчээ.

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Төр засгийн зүгээс авч болох бүх арга хэмжээг авч байна. Хөнгөлөлттэй зээл, сав суулгыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнээ олон сараар захиалж болдог эх үүсвэр бий болгох, своп ашигладаг болгох  гээд Стратегийн бүтээгдэхүүний хангамж нөөцийг бүрдүүлэх тухай тусгайлсан төсөл яаралтай горимоор мэдүүлээд одоо УИХ-аар батлагдах гэж байна. Та нар ийм хэмжээнд хүргэх гэж байгаа бол, богино хугацааны ашгаа бодож байгаа бол бид ард иргэдээ бодъё. НИК- ээ, Сод Монголынхоон та нар орон нутгийн 30 хувийг хангаж байгаа ш дээ. Бие биенээсээ асууна гээд байхгүй, таг болдог. Улсын нөөцөөс бүтээгдэхүүн гаргаад ав гэхээр авахгүй, түгээхгүй. Би одоо улсын нөөцөөс дизель түлш гаргаад, тараагаад өгөөч ээ гэж та нараас гуйж байгаа байхгүй юу.  Утгаа алдаж байна  ш дээ, найзууд аа. Хамтарч ажиллаад болж байгаа компаниудаа дэмжээд, болохгүй байгааг болиулж болно ш дээ” гэжээ.