Тоглоомын талбайд тоглож байсан бага насны 2 хүүхдийг хутгалж, хүнд гэмтэл учруулсан этгээдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тодруулбал, Ш.М нь согтуугаар тоглоомын талбайд тоглож байсан биеэ хамгаалж чадахгүй бага насны 2 хүүхдийг шалтгаангүйгээр хутгалж, амь биед нь аюултай хүнд гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алахыг завдсан хэрэгт Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 3 /Хүний алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.