Засгийн газрын ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслүүдийн хүрээнд:
-Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийн талаар, Татварын багц хуулийн төсөл , “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2025-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
- Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын 27 дугаар хуралдааны бэлтгэл ажлын талаар
- Амбулаторийн тусламж үйлчилгээний хүлээгдлийн нөхцөл байдал, шалтгаан, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар
- Бусад асуудлыг хэлэлцэж байна.