Нэг ой хүрээгүй хүүхдийг "Уйллаа" хэмээн амь насыг нь хөнөөсөн хэргээр 14 жилийн ял сонссон Л.Пүрэвсүрэн Улсын дээд шүүхэд ханджээ

Нэг ой хүрээгүй хүүхдийг "Уйллаа" хэмээн амь насыг нь хөнөөсөн хэргээр 14 жилийн ял сонссон Л.Пүрэвсүрэн Улсын дээд шүүхэд ханджээ

Нэг ойтой хүүхдийг "Уйллаа. Дуугүй байсангүй" хэмээн хутгалж, амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд гарсан билээ. 

Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж, прокуророос дээрх хэргийг үйлдсэн Л.Пүрэвсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч 61 настай Л.Пүрэвсүрэнд 14 жилийн хорих ял оноосон юм. 

Тэгвэл Л.Пүрэвсүрэн нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд гомдол гаргасан байна. Түүний гомдлыг Улсын дээд шүүх энэ сарын 17-ны өдөр хэлэлцэхээр товлоод байгаа аж. 

Хэргийн талаар эргэн сануулахад, шүүгдэгч Л.Пүрэвсүрэн нь 2025 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн шөнийн 03:00-05:00 цагийн орчимд Төв аймгийн, Баянхангай сумын нутаг дэвсгэрт байрлах айлд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны хүүхэд болох 10 сартай (10 сар 28 хоногтой) эмэгтэй хүүхдийг “...уйллаа...” гэх шалтгаанаар цээжин тус газарт нь 2 удаа хутгалж, биед нь цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүү, уушги, үнхэлцэг хальс, зүрх, өрц, ходоодны хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний зүүн плеврийн хөндий дэх сул шингэн агууламж /200мл/ бүхий гэмтэл учруулан, уг гэмтлийн улмаас амь хохирогч цус алдалтын шоконд орж нас барсан, бага насны хүүхдийг алсан гэх гэмт хэрэгт холбогдсон байдаг.




Өнөөдөр морь өдөр

3 цагийн өмнө