Казахстанд болсон олон улсын уралдаанд Гран при шагнал хүртсэн дуучин Ч.Мишээл хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Дуучин Ч.Мишээл “Урлагт намайг хөл тавихад хөтөлж оруулсан газар, анхны тайз маань UBS телевиз байсан. 2016 онд "My voice" тэмцээнд оролцож байсан. Silk way star тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох бол маш том нэр хүнд, хариуцлага байлаа. Эхний шатанд өөрсдийн уран бүтээлээ толилуулах байсан. Энэ шатанд би өөрийн “Бундан улаан” дуугаа сонгож, дуулсан. Энэ дуу нь уртын дууны элемент агуулсан дуу учир хүн бүрийн анхаарлыг татаж байсан. Тийм учир сүүлийн шатанд үлдвэл уртын дууны элемент оруулсан дуу дуулахаар төлөвлөж байсан. Казахстан улсын ард түмэн биднийг өөрсдийн ахан дүүс хэмээх хандлагаар маш сайхан хүлээн авч, дэмжиж байсанд баярласан. Мөн Казахстан ард түмэнд зориулж, шинэ дуу хийсэн. Удахгүй цацна” гэлээ.