Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэн ажилладаг.
Тэгвэл нэр бүхий иргэнээс "1-119 гарааш дугаартай автобусны жолооч автобусны картгүй хүүхдүүдийг хөөж буулгасан" байна гэх гомдол мэдээлэл ирсэн байна. Харин уг иргэний гомдол мэдээлэл нь жолоочид хариуцлага тооцох хэмжээний мэдээлэл биш байсан аж. Учир нь зорчигч тээвэрлэх дүрэмд “Жолооч тээврийн хөлс төлөөгүй зорчигчдод үйлчлэхээс татгалзана” гэж заасан байдаг байна. Тиймээс жолоочид арга хэмжээ тооцох боломжгүй гэдгийг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлжээ.