"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр Монголд ирнэ

"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх Филиппин эмэгтэйн ар гэрийнхэн өнөөдөр Монголд ирнэ

"Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт амиа алдсан гэх филиппин үйлчлэгч эмэгтэйн ар гэр Монголд ирж, хэргийг дахин шалгуулах хүсэлтээ гаргахаар болсон бөгөөд тэд өнөөдөр Монголд газардах аж.

Хэргийн талаар сануулбал, "Эрэл"ийн Б.Эрдэнэбатын гэрт гэрийн үйлчлэгчээр ирсэн филиппин эмэгтэйг цалингүй ажилллуулсан, Б.Эрдэнэбатын эхнэр Д.Сэргэлэн нь хүчээр Монголд авч ирсэн гэх агуулгатай нэвтрүүлгийг сэтгүүлч С.Будрагчаа бэлтгэн хүргэсэн. Улмаар Монголд ирж эл хэргийг дахин шалгуулах хүсэлтээ ар гэрийнхэн нь гаргахыг хүсэж байгаа тул хандив цуглуулж эхлээд байсан юм. Тэгвэл хандиваар 60 гаруй сая төгрөг цугларсан бөгөөд уг мөнгөөр амь эрсэдсэн Террил Атиензагийн хань Нило Атиенза, том охин Риел Атиенза, бага охин Найла нар Монголд ирэхээр болоод байгаа юм.