Иргэдийг төлөөлж 16-24 жил парламентад суусан ч хийсэн ажилгүй Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ц.Мөнх-Оргил нар дахин нэр дэвшинэ

Иргэдийг төлөөлж 16-24 жил парламентад суусан ч хийсэн ажилгүй Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ц.Мөнх-Оргил нар дахин нэр дэвшинэ

Иргэдийг төлөөлж 16-24 жил парламентад суусан ч хийсэн ажилгүй Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ц.Мөнх-Оргил нар дахин нэр дэвшинэ Залуу үеийнхэнд зайгаа тавьж өгдөггүй, 24 жилийн турш УИХ-ын гишүүнээр ажиллахдаа хууль батлах үйл ажиллагаанд дорвитой шинэчлэл хийгээгүй, шинэ цагийн өнгийг анзаардаггүй, орчин үеийн мэдээлэл авдаггүй хэдэн хууччуул манай УИХ-д бий.

Тэд албан тушаалаараа ч аль хэдийн “өвгөрчихсөн” атал залуучууддаа орон зай өгөхий хүсдэггүй, намаа ашиглан улс төрийн “тайзнаа” эзэн сууж, хувалз шиг шигдсэн хэвээр. Тиймээс залуус үзэл бодол, үнэт зүйлийнхээ төлөө “тулалдах” цагирчихэж. Гадаадад боловсрол эзэмшсэн, өндөр ур чадвар мэдлэгтэй, улс орноох өгжүүлэх, хийж бүтээх чадвар чансаатай залуусын арми манайд хангалттай бий. Гэтэл нөгөө талд УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ, Х.Баделхан, Ц.Мөнх-Оргил, Д.Цогтбаатар, Ц.Даваасүрэн нар сүүлийн таван парламентад суусан атлаа улс төрөөс явж үр ачаа харах нь бүү хэл 2024 оны сонгуулиар дахин УИХ-ын гишүүн болох битүүхэн мөрөөдөлтэй явна.

-Н.ЭНХБОЛД 24 ЖИЛ, Б.БАТ-ЭРДЭНЭ 20 ЖИЛ ТАСРАЛТГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮНЭЭР АЖИЛЛАЖЭЭ-

  • Н.Энхболдын тухайд 67 настай, 2000 оноос хойш 24 жилийн турш УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар тасралтгүй ажилласан байна.
  • Б.Бат-Эрдэнэ нь 60 настай, 2004 оноос хойш 20 жил тасралтгүй УИХ-ын гишүүн, Засгийн газрын сайдаар ажиллажээ.
  • Ц.Даваасүрэн мөн адил 60 хүрч байгаа 2008 оноос УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр тасралтгүй 16 жил ажиллаж байна.
  • Х.Баделхан нь 71 настай 2008 оноос хойш тасралтгүй 16 жил УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээр ажиллаж байна.
  • Ц.Мөнх-Оргил нь 2000 оноос Хууль зүй дотоод хэргийн дэд сайдаас эхлээд 2004 оноос хойш 20 жил УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд, байнгын хорооны дарга зэрэг ажлыг хийсэн байгаа юм.
  • Д.Цогтбаатар нь 2012 оноос Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүнээр ажиллажээ.

Уг нь “Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 2018 оноос эхлэн хэрэгжүүлэхээр өөрчлөн хуульчилсан. Торуулбал, эрэгтэй 65 насандаа, эмэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах насыг зургаан сараар үе шаттайгаар нэмэгдүүлсээр 65 насанд хүргэхээр хуульчилсан. Түүнчлэн “Төрийн албаны тухай хууль”-нд төрийн алба хаах боловсон хүчний насны дээд хязгаарыг 65” гэж заасан байдаг. Дээрх гишүүдийн заримынх нь тэтгэвэрт суух нас нь болсон ч улс төрийн тавцангаас буухгүй, залууст зайгаа тавьж өгөхгүй зууралдсаар. Харин зарим нь олон жил УИХ-д суухдаа хийж гавьсан ажилгүй байгаа нь ардчиллын индекс, авлигалын индекс ухарсан байдлаас нь харж болно. Манай улс парламентын засаглалтай. Хоёр том гүрний дунд орших манай улсын үнэт зүйл, онцлог бол парламентын засаглал буюу олуулаа хэлэлцэж шийдвэр гаргадаг систем. Гэтэл энд зөвхөн хар толгой, хувийн эрх ашиг, бизнесээ хамгаалдаг хүмүүс олон. Түүнээс гадна ардчилал, хүний эрх, эрх чөлөө, нийтийн эрх ашигт үргэлж хоцрогдсон сэтгэлгээгээр хандаж олонхийн саналыг хойш татаж байдаг энэ мэт хууччуул байдаг нь хамгийн хортой байгаа юм.