Монгол Улс 2023 оны байдлаар авлигын индексээр дэлхийн 180 гаруй орноос 116-д бичигдэж байна. Манай Улсад урьд өмнө нь авлигын эсрэг тэмцэх тууштай, цогц төлөвлөгөө байгаагүй бөгөөд авлигал, хээл хахуультай тэмцэхээр ил тод гарч ирсэн хүн нь яах аргагүй Л.Оюун-Эрдэнэ.
Тодруулбал, Монголын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилсан тогтоолын төслийг батлан, “5Ш” ажиллагаа буюу “Шил ажиллагаа”, “Шүгэл ажиллагаа”, “Шүүр ажиллагаа”, “Шувуу ажиллагаа”, “Шилжүүлэн авах ажиллагаа”-г зохион байгуулсан. Тэгвэл бид “ШУГАМ” нэвтрүүлгийнхээ 9 дэх дугаартаа Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоог урьж, энэхүү 5Ш ажиллагааны үр дүнд Монгол Улсын авлига буурч байгаа эсэх болон авлигалыг бууруулах хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажил, батлахаар зэхэж буй хууль, өмнө нь орсон өөрчлөлтүүдийн талаар ярилцлаа.
ВИДЕО:
-Сайн байна уу? Юуны өмнө танд энэ өдрийн мэнд хүргэе. Би өөрийг чинь өнөөдрийн нэвтрүүлэгтээ урьсан гол шалтгаан нь Засгийн газрын авлигалтай тэмцэж буй арга замын талаар ярилцах юм. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил болгон зарласан бол 2024 онд авлигатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх хороо гээчийг байгууллаа. 30 гаруй жил угжирсан авлигатай гуравхан жил тэмцэнэ гэдэг мэдээж дэндүү бага хугацаа. Энэ бага хугацаанд Монголчуудын анхаарлыг авлигал руу чиглүүлэх шаардлага байсан уу?
Яалт ч үнүй хэрэгцээ байсан. Өнгөрсөн 30 жилийн төрийн байгууллагын бүтцээс хэн ашиг хүртэв гээд харахад эрх мэдэлд ойр байсан хүмүүс илүү их ашиг хүртсэн харагдаж байна. Ялангуяа Боловсролын зээлийн сан, Хөгжлийн банкны асуудал, нүүрсний хулгайг харахад яалт ч үгүй улс төрд нөлөө бүхий төрийн дээд албан тушаалтнууд оролцсон авлига албан тушаалын хэрэг үйлдэгдэж байжээ. Тухайлбал “Эрдэнэс Таван толгой”-н асуудлыг харахад 30 жилийн хугацаанд бид энэ байгууллагаас ашиг хүртээгүй байсан бол анх удаа ашиг хүртэж, иргэдэд ногдол ашиг тараалаа. Хөгжлийн банкны хувьд ч бас Монгол улсын хөгжлийг дэмжих зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдэд санхүүжилт олгох ёстой байсан боловч авлига албан тушаалын хэргээс болж үр өгөөжгүй, улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн төсөлд санхүүжилт олгосон байсан. Ер нь авлигатай тэмцэж, авллигыг үл тэвчиж байж л бидний үр хүүхдэдээ хүсээд байгаа сайн сайхан нийгмийг цогцлооно.
- Сэтгүүлч бидний хувьд мэдээлэл ил тод байж л ажилд маань хамаагүй дөхөм болж байгаа юм. Иргэд уг нь улсын нууцаас бусдыг мэдэх эхртэй шүү дээ. Үндсэн хуулийн энэ заалт байсан ч shilen.gov.mn сайт нээгдэхээс өмнө бидэнд ийм боломж байгаагүй. Ил тод байдал болон авлигал хоёр эерэг хамааралтай учраас л би Шил ажиллагааг онцлоод байгаа юм. Мавөн Шувуу ажиллагааг онломоор байна.
5Ш ажиллагааны зорилго бол авлигатай тэмцэх газарт дэмжлэг үзүүлэх Засгийн газрын цогц ажиллагаа байсан. Шил ажиллагааны хүрээнд сүүлийн 10 гаруй жилийн хугацаан дахь байгууллагуудын төсвийн зарцуулалт болон төрийн сангуудын мөнгийг хэрхэн зарцуулсан талаар маш их мэдээлэл ил болсон. Мэдээлэл ил болсноор авлига албан тушаалын хэрэг үүсэх нөхцлийг бууруулж байгаа юм. Мөн Мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтэд Шилэн ажиллагаа маш том түлхэц болсон. Ялангуяа Хөдөө аж ахуйг дэмжих сан, Боловсролыг дэмжих сан, тариалан аж ахуйг дэмжих сан зэрэг төрийн сангуудын талаарх мэдээлэл ил болж байгаа нь эрсдлийг бууруулж байна гэсэн үг.
- Тухайлбал боловсролын зээлийн сангийн асуудал Шилэн.мн дээр нээлттэй болж байж л тоо баримтад тулгуурлаж сэтгүүлч бид нийгэмд ил тод болгосон юм шүү дээ.
Ялангуяа боловсролын зээлийн сангаас улс төрд нөлөө бүхий хүмүүсийн хүүхдүүд зээл авсан байна. Түүнийг нь тэтгэлэг болгоод тэглүүлсэн байна. Энэ асуудлыг дахин гаргахгүй байхад мэдээлэл ил тод болж байгаа нь маш том түлхэц болно. Мөн иргэдийн хяналт бий болж байгаа гэсэн үг. Тэгэхээр төрийн өндөр дээд албан тушаалтнууд маань илүү болгоомжтой болж эхэлнэ. Мөн 5Ш ажиллагааны хүрээнд урт нэртэй хууль буюу товчоор ашиг сонирхлын турай хуулинд өөрчлөлт орж, тодорхой улс төрийн албан тушаал эрхэлж байгаа бол төрийн тендер авах, тэтгэлэг, зээл авах зэрэгт тодорхой хязгаарлалтуудыг тавьж өгсөн. Энэ хууль нь 2023 оны долдугаар сард батлагдсан. Энэ хууль батлагдсанаар УИХ-ын гишүүны хүүхдэд зээл олгохыг зогсоосон. Цаашдаа ч авлига албан тушаалын хэргийг бууруулахад энэ хууль чухал ач холбогдолтой. Мөн эрүүгийн хуулинд өөрчлөлт оруулаад авлигын гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн ялын бодлогыг чангатгасан.
- Би яг энэ тухай ярих гээд байгаа юм л даа. 2022 онд гэж санаж байна. Авлига албан тушаалын хуульд өөрчлөлт орж, оноох ялын бодлогыг чангатгаад өршөөлд хамруулдаггүй байх, уучлалт үзүүлдэггүй байх, хөөн хэлэлцдэггүй байх зэрэг өөрчлөлт оруулсан. Үүнийг зарим хуульчид хүний эрхийн зөрчил гаргаж байна гэсэн. Тэгэхээр энэ хуулинд яг ямар өөрчлөлт орсон талаар хэлж өгөөч?
Эрүүгтйн хуулийн 22-р зүйлд авлигын эсрэг заалтууд байдаг. Энэ заалтад хамаарах эрүүгийн хэрэгт оноох ялыг чангатгасан. Өмнө нь авлигын хэрэгт холбогдсон хэрэгт 40 саяын торгууль юм уу маш бага хугацаанд хорих ялаар шийтгэдэг байсан бол өөрчлөгдсөн. Ялангуяа улс төрчдийн хувьд хууль чангарсан. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах ялын бодлого үйлчилж эхэлсэн. Мөн өршөөл үзүүлдэггүй байх, хөөн хэлэлцдэггүй байх зэрэг өөрчлөлтүүд орсон. УИХ-ын гишүүд халдашгүй бүрэн эрхт байдлаараа шалтаглаж мөрдөн байцаалтаас зугтдаг байж болохгүй. Иймд хянан шалгагдаж байгаа гишүүний бүрэн эрхийг хэргийг нь шалгаж дуустал түдгэлзүүлдэг байх зэрэг өөрчлөлт орсон.