Өнөөдөр /2025.11.16/ төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Маргааш буюу энэ сарын 17-нд Халх голын хөндийгөөр, энэ сарын 19-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи энэ сарын 19-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Ирэх долоо хоногийн Мягмар гараг буюу энэ сарын 18-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голыг хөндийгөөр шөнөдөө -29…-34 градус, өдөртөө -14…-19 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -9…-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө +1…-4 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.