Өнгөрсөн амралтын өдрүүдэд Индонезийн Марапи галт уул дэлбэрсэний улмаас 11 явган аялагч нас барсан байдалтай олдсон тухай аврагчид мэдэгдлээ.
Өөр 12 хүн сураггүй алга болсон бөгөөд өчигдөр /2023.12.04/ болсон ээлжит жижиг галт уулын дэлбэрэлтийн дараа эрлийн ажиллагааг түр зогсоожээ. Харин ням гарагт болсон гол дэлбэрэлтийн үеэр тус бүсэд 75 явган аялагч байсан ч ихэнхийг нь аюулгүйгээр нүүлгэн шилжүүлсэн байна. Марапи 3 км (9,800 фут) үнсэн үүлийг агаарт цацаж, тэнгэрийг бүдгэрүүлж, ойр орчмын тосгонуудыг үнсээр бүрхэсэн аж. Энэ нь Индонезийн 127 галт уулын хамгийн идэвхтэй нь бөгөөд явган аялагчдын дунд алдартай нь бөгөөд Марапи галт уулын хамгийн аюултай дэлбэрэлт 1979 онд болж, 60 хүн нас баржээ.
Түүнчлэн аврах баг эрлийн ажиллагааг түр зогсоохоос өмнө галт уулын тогооны ойролцоо байсан гурван хүнийг аварсан байна. “Тэдний бие сул, бага зэрэг түлэгдэлттэй байсан. Тус өдрийн өглөө 49 уулчныг тус газраас нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний олонх нь мөн түлэгдэж гэмтсэн” гэж Паданг эрэн хайх, аврах агентлагийн дарга Абдул Малик мэдээллээ.
ВИДЕО: