С.Баярцогт: Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар байхгүй, өнгөрсөн хоёр Засгийн газар огцорсон нь олонхын өөрийнх нь хариуцлагын асуудал

С.Баярцогт: Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар байхгүй, өнгөрсөн хоёр Засгийн газар огцорсон нь олонхын өөрийнх нь хариуцлагын асуудал

Ардчилсан намын бүлэг Ерөнхий сайд Н.Учралд итгэл үзүүлэх эсэх асуудлыг өргөн барих талаар хэвлэлийн хурал хийлээ. 

Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт мэдээлэл хийлээ.  Тэрбээр "Цөөнхөөсөө болж огцордог Засгийн газар гэж энэ дэлхий дээр байхгүй. Өнгөрсөн хоёр удаагийн Засгийн газар огцорч гурав дахь удаагийн Засгийн газар гарч ажиллаж байгаа явдал бол олонхын өөрийнх нь хариуцлагын асуудал. Яг үнэндээ олонх байхдаа 2019, 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт хийгээд Ерөнхий сайдынхаа эрх мэдлийг нэмэгдүүлсэн. Харин ч илүү тогтвортой ажиллах боломжийг Үндсэн хуулиараа олгосон. Дотоод зөрчил нь туйлдаа хүрсэн учраас гурав дахь Засгийн газар ажиллаж байна. Одоо ч хоёр том бүлэгт хуваагдчихаад өөр хоорондоо хөлөө жийлцэж байгаа. Эцсийн дүндээ төр тогтворгүй байна гэдэг бол монголын ард түмэн хүнд ачааг нь үүрнэ. Энийг нь л сөрөг хүчин шүүмжилж байгаа" хэмээн ярилаа. 

ВИДЕО: