Монголын Хүннү Эйр компанийн MR801 нислэг 3-ны өдөр Бээжингийн Дасин олон улсын нисэх буудалд буулаа. Ингэснээр Дасин нисэх онгоцны буудлаас Монгол руу шууд нислэг үйлдэхийг албан ёсоор зарлалаа гэж БНСУ-ын Korea news мэдээллээ.
“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал, Дасин олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон энэхүү шинэ чиглэл долоо хоногт гурван удаа мягмар, пүрэв, ням гаригт явах юм байна. Дасин олон улсын нисэх онгоцны буудал нь Хятад, Монголын бизнес эрхлэгчид, жуулчид, оюутнуудын аялал жуулчлалын төрөл бүрийн хэрэгцээг хангах үүднээс энэхүү шууд нислэгийн чиглэлийг нээжээ.