Испанийн хямд өртөгтэй Vueling агаарын тээврийн компани нислэгийнхээ онгоцны худалдаж авах цэсэндээ гэрийн тэжээвэр амьтдад зориулсан амттан санал болгож эхэлсэн бөгөөд энэ нь Европ дахь анхны ийм санаачилга гэдгийг өчигдөр /2023.12.04/ Reuters агентлаг мэдээллээ.
Тус компани нь нислэгийн зорчигчдод 8 кг жинтэй тэжээвэр амьтантай аялах боломжийг олгодог аж. Улмаар “Vueling” нь Бельгийн тэжээвэр амьтдын хоол үйлдвэрлэгч Edgard & Cooper-тэй хамтран уг концепцийг боловсруулсан бөгөөд амьтадын хоолны цэсэд 3.50 еврогийн (3.78 доллар) үнэтэй тахианы мах, үхрийн мах зэргийг 5.50 еврогийн үнээр санал болгож байгаа аж. Vueling-ийн үйлчлүүлэгчдийн ихэнх хэсэг нь тэжээвэр амьтадтай хамт аялдаг бөгөөд ийм үйлчилгээ эрэлт хэрэгцээтэй байгаа гэж тус агаарын тээврийн компани мэдэгдэв.