Чингэлтэй дүүргийн хэд хэдэн хороодод “Эко жорлон” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2024 онд 2.8 тэрбум төгрөгийг Улсын төсөвт суулгасан. Тэгвэл төсвөөр айлуудын хашаанд орж жорлонгийн шинэчлэх хэр зохимжтой эсэх, эл ажлын үр дүн, явцын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.
Тэрбээр “2024 оны төслийн онцлог нь хот хөдөөгийн хөгжлийн тэмцвэртэй байдлыг хадгалах зорилготой төсөв байгаа. Гэхдээ 2024 оны төсөвөөр харахад хөдөө орон нутагт орон сууц барих, иргэдийн орон нутагт ажиллаж амьдрах боломжийг хангах чиглэлээр нэлээд их төсөв суугдсан. Харин Улаанбаатар хоттой холбоотой асуудалд агаар хөрсний бохирдлын асуудлыг чухалчилсан. Өнөөдөр Монгол Улс хавдрын өвчлөлөөр дэлхийд толгой цохиж байна. Мөн зуны үер хөрсний бохирдлыг маш их харууллаа. Энэ бүхний суурь үндэс нь хөрсний бохирдол, ундны ус гэсэн шалтгаан гарсан. Хөрсний бохирдол 90 хувьд хүрч, айлуудын ундны ус руу орсон байна. Гэтэл хүнээ хамгаалахыг Үндсэн хуульд заачихсан байгаа. Тиймээс хөрсний бохирдлыг цогцоор нь шийдвэрлэх нь зөв гэж үзэж байгаа.
Энэ нь зүгээр л айлын хашаанд ороод жорлон барих асуудал биш. Дэд бүтцийг цогцоор нь шийдвэрлэх гэж байгаа асуудал. 300 айлын дунд хэсэгчилсэн дэд бүтэц бий болгож айлуудыг цахилгаан халаагууртай болгож нүхэн жорлонг эко нойл болгох төсөл хэрэгжиж байгаа. Иргэд энэ төсөлд оролцох маш их хүсэлтэй байгаа.
ҮЗЭХ: