Таеквондогийн ДАШТ-ээс Үндэсний аврах бригадын ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг зургаан медаль хүртжээ

Таеквондогийн ДАШТ-ээс Үндэсний аврах бригадын ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг зургаан медаль хүртжээ

Казахстан улсын Астана хотноо зохион байгуулагдаж буй олон улсын Таеквондогийн 22 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Химийн ажиллагааны салбарын аврагч-тэсэлгээчин, ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг оролцож, дөрвөн мөнгө, хоёр хүрэл буюу нийт зургаан медаль хүртжээ.

Дэлхийн 83 орны тамирчид оролцсон тус тэмцээний хувийн тулаан буюу -72 кг, хувийн түль таван дан, хувийн хатуу биет хугалах төрөлд тус бүр мөнгө, багийн төрлөөр хоёр хүрэл, нэг мөнгөн медалийг хүртсэн байна.

Ц.Дэлгэрцэцэг нь улсын аварга шалгаруулах тэмцээнээс 22 алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, 7 мөнгө, 3 хүрэл медаль, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэн болсон юм.

 




Өнөөдөр тахиа өдөр

55 минутын өмнө